Хүн

Oyunbileg Davaanyam
2 min readApr 26, 2023

--

Хүн бүр өөр өөр

Хүн бүр хөгжилтэй бас уйтгартай

Өөрийн бүтээсэндээ саатаж

Саруулдаа сэтгэхгүйгээр гөлөрч

Сайхнаа өнгөрөөн нулимж

Хэцүү гэхээ өөрөө бүтээж

Хэлэхээс цаашгүй суудаг хүмүүс

Сонин юмдаа гээд бодохнээ

Би ч өөрөө сонин

Хүний хүсэл зорилго ундарч

Уйлах инээх сэтгэл хөдөлж

Хаашаа гэдгээ мэдэхгүй ч

Унаж, зүдэрч байсан ч зүтгэдэг

Ердөө хүн гэж юу юм бэ?

Амьтан, ургамал ч бас оршдог

Юугаараа илүү гэж алдахаас

Унахаас, гомдохоос айдаг юм бол

Харж, сонсож байгаа нь ижил ч

Бодож, ойлгож байгаа нь өөр

Алхаж, гүйж байгаа нь ч өөр

Од харах дуртай ч яагаад

Юуны тулд шунархдагаа мэдэхгүй

Өчүүхэн хэрнээ өөрсдийн ертөнцөд одод

Хайр гэж дуулж, мөрөөдөх ч

Юу гэдгийн бас л мэдэхгүй

Зөр буруу гэж ам уралдах ч

Юугаа яриад байгаагаа ойлгохгүй

Яг л графикийн нэг нүд

Хажуу дахь нүднүүд юу гэнэ

Өөрөө бас тийм гэнэ

Ухаан гэж, өөрийн ухаан гэх ч

Ер тийм юм байхгүйг үл мэднэ

Хүн юу ч мэдэхгүй ээ

Юу мэдэхийг нь хэн ч мэдэхгүй

Оргүй хоосны ертөнцөд гэхдээ бүгд ирнэ

Идэж, ууж, унтаж, инээж, уйлж сураад

Урд нь ирсэн оргүй хоосон руугаа сарнина

Утгагүй энэ амьдралд өөрийгөө битгий

Утга олсон юм шиг хэлбэртэж зовоогоорой

Ганц олдсон боломжийг нь бусдаас битгий булаагаарай

Чи өөрөө илүү биш гэдгээ санаарай

Санаа амар өөрийгөө л хичээгээрэй

Бусдыг бас өөр шигээ л гэж бодоорой

Тэд ч бас юугаа ч мэдэхгүй

Гэхдээ над шиг, чам шиг идэж, мэдэрч

Амьдрах гэдгийг үзэх гэж л хичээж

Бас л юугаа ч мэдэхгүй л яваа даа.

--

--

No responses yet