Би хэзээ хүн болох бол?
Aug 28, 2020
Өчигдөр, өнөөдөр, маргааш хэвээр байх зүйл минь юу вэ? Энэ л үл байгаасай.
Эрээн цавын урд эрж зогсоо хирс шиг
Эргүүлж тойруулж ажихдаа
Эгэлхэн өдрийн нарыг
Энэхэн хорвоон сайхан гэж эндүүрлээ.
Хажууд ангалзах дэгдээхийг
Хальт нэг үзэхдээ
Хагарсан ястайн холбон
Хоёрын урдхыг өөртөө бичлээ.
Бэлчиж яваа сүрэг хонь байхыг
Бэлгүй бодолдоо урлаж
Өөрсдийн бэлчээрээ гээж
Өрөөлдөж явааг нь ургуулан сэтгэлээ.
Үнэндээ бодит нь тэдгээр бус
Чингэхдээ хол алдуурсан болж
Үлгэр хайлах учраа
Өөрийн бор толгойдоо үлдээлээ.
Тэмдэглэл: Эдгээр хэдэн сард өөрт тулгарч байсан асуудлаа энд ил гэвч ил бус, далд гэвч далд бус хэвээр өөрийн ирээдүйд сануулахын учир үлдээлээ.
8/29/2020